Ж.Батзандан: “Зээл аваагүй ахмадууд хохь нь” гэдэг бодлого буруу

УИХ Иргэдийн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь ШИНЭ нам байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан хэлэхдээ, “Өндөр настны тэтгэвэр авч буй 305 мянга гаруй ахмад байна гэх мэдээлэл бидэнд бий. Үүнээс тэтгэврийн зээлтэй 240 мянган ахмад бий. Эдгээр 240 мянган ахмад тэтгэврийн зээлээ тэглүүлээд, 150 мянган ахмад зээл аваагүйнхээ төлөө хохирох ёсгүй. Тиймээс “Зээл аваагүй ахмадууд хохь нь” гэдэг бодлого буруу гэж ШИНЭнам үзэж байна. 12 дугаар сард зохиомол зээлийн хэмжээ, зээлийн бичилт эрс нэмэгдсэн гэх гомдлууд ирж байна. Салхитын мөнгөний ордыг барьцаалж бонд босгох 750 тэрбум төгрөгийг бүх ахмадуудад тэгш, адил хэмжээтэйгээр 305 мянган ахмадад олгох ёстой. Ингэхэд 2 сая төгрөг таарч байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд, “Банк иргэн хоёрын харилцааны дундуур төр орж зээлийг хаах нь буруу. Мөн иргэдийн дахин зээл авах эрхэд ноцтойгоор халдаж байгаа зүйл заалтыг бид эсэргүүцэж байна. Энэ нь зах зээлийн эсрэг хамгийн бүдүүлэг шийдвэр. Үүнийг ШИНЭнам эсэргүүцэж хүчингүй болгуулахаар тэмцэнэ” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ахмадынхаа тэтгэвэр нэмэхэд 130 тэрбум арай ядан төсөвлөсөн төр сонгуулийн санал худалдан авахад 800 тэр бум зарцуулж байна гэж харж байна.Н
Х.Нямбаатар, Л.Энхболд, Ж.Батзандан нар “Хөөн хэлэлцэх хугацаа”-г багасгах ажлын хэсэгт амжилттай ажилласан шинэ МАНАН мөн л байна шт.
Хэрэв биш юм бол Л.Болд Ж.Батзандан бусад ЖДҮ-чид "Ард түмэний нэмэлт асуулгаар бүрэн нээлттэй байцаан шалгуулж шударга гэдгээ нотолж төрийн
Тэгэж чадвал бүрэн итгэж тултал дэмжинэ. Өөрөө хэлбэл ард түмэн итгэхгүй байна!!
итгэж байнаа шинэ нам хүчтэй шүү зээлгүй ахмадуудад дэмжлэг үзүүлээрэй
Ойлгүж байна уу, Эд нарт ард түмэн итгэхгүй байна
Ойлгож
Л.Болд Ж.Батзандан 2 шударга гэдгээ нотолж төрийн түшээ гэдгээ батлан харуулах юм бол Ард түмэн бүрэн итгэж тултал дэмжинэ. Одоо ард түмэн и
5н гишүүн гээд байх юм Т.Аюурсайхан бол шударга хүн
Х.Нямбаатар, Л.Энхболд, Ж.Батзандан нар “Хөөн хэлэлцэх хугацаа”-г багасгах ажлын хэсэгт амжилттай ажилласан
О.Э намаа бодох болсон
Л.Болд, Ж.Батзандан 2 таван гишүүний нэр барьж байна
Дэмжиж байна.хөөрхий арай гэж тэтгэврийн зээлээ дуусгасан ахмадуудын урам хугарч байна.ингэж ялгаж болохгүй.
ҮАБЗ-Н ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ УИХ ГИШҮҮД НЬ ЭСҮҮРГҮҮЦЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ.БАТЗАНДАН БОЛД ХОЁР УЛС ТӨРЖИХӨӨ БОЛИ ТА ХОЁРЫГ ОДОО СОНГОХГҮЙ.
ШИЙДВЭР БИЕЛЭХГҮЙ БОЛ ҮАБ ЗӨВЛӨЛИЙНХӨН Ч НЭР ХҮНД ГЭЖ БАЙХГҮЙ БОЛНО ДОО. ХАРИН БҮХ ТЭТГЭВЭРТЭЙ ИРГЭДЭД ТУС БҮР 6 САЯ8 ҮЛДЭСИЙГ НЬ ЗЭЭЛГҮЙ ӨГ
ҮЛДЭСНИЙГ НЬ ЗЭЭЛГҮЙ АХМАДУУДАД ХУВАГГАД ХҮРТЭЭХЭД ГОМДОЛГҮЙ ТЭД ОЙЛГОНО
Minii eej aab zeel abaagui l de.
Ghdee l negen zeeltei hugshnii zeeliig tegleh gcn bodlogig zaawal ingj surguur pr dah n yag yugsn ch ug yum
Ёстой таалагдлаа. Ам алдвал барьж болдоггүй учир Ерөнхийлөгч энэ бодлогогү амлалтаа өөрөө зохицуулмаар юм. Дэндүү хариуцлагагүй!!!!
Ахмадынхаа өрийг тэглэх гэсэн нэг удаагийн арга хэмжээ шүү дээ. Хэрвээ баялаг хувиарлах гэж үзвэл бүх иргэддээ ижил хувиарлах ёстой