Ш.Раднаасэд: Говь-Алтайд болдог бол гурван мандат нэмчихмээр байна

УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдсан ч сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт зэргээ тогтоогүй байгаа юм. Гэхдээ мандат, тойргийн хуваарилалтын талаар таамаг дэвшүүлж буй. Тухайлбал, нэг мандаттай дөрвөн аймаг болох Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар зэргийн мандатыг нэмж буй гэх мэдээлэл бий.
Энэ талаар гишүүд байр сууриа илэрхийлсээр байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Мандатын тооны талаар намын бүлгээс асуу. Мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, газар нутаг, засаг захиргааны нэгжийн хэмжээнээс харгалзана тогтооно гэдэг шинэ зарчим орж ирсэн. Одоогоор мандатыг тоог тогтоогоод УИХ-аар хэлэлцсэн асуудал байхгүй. Ер нь бол Сонгуулийн тухай хуульд мандатын тоог тогтоохдоо гурван зүйлийг гол болгоно гээд газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, засаг, захиргаа, нэгжийн хуваарийг харна гэсэн. Тэгэхээр олон хүн амтай бол олон мандаттай, цөөн хүн амтай бол цөөн хүн амтай байна гэсэн хуучин зарчим байхгүй болсон. Говь-Алтай аймаг хэдэн мандаттай болсныг мэдэхгүй байна. Болж өгвөл гурван мандат нэмчихмээр байна” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХОЛ ОЧИЖ ХУЦ
хөөн хэлэлцхээр ял завшуулагч
Ямар чадахгүйн зовлон байх биш нэмчээч
Чамайг дахин төрд гаргамааргүй байна
Bayanulgiin 3 mandatiig awchihaach.
Bayanulgiid turjigo hasguudad tursnii gerchilgee ch bitgi olgo hunii nutagt zugeer amidarchku gulugnud
husmaa chamalsan huuhed shig hachin sdaaa huun heleltseh hugatsaagaa huchingui bolgo bebe sdaa min