НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Ховдод алга болсон 17 настай хүү олдоогүй байна

Ховд аймагт эрэгтэй хүн алга болсон тул эрэн хайж буй мэдээлэл өчигдөр оройноос цахим орчинд эрчимтэй түгсэн.

Тодруулбал, А.Бямбажаргал гэх 17 настай эрэгтэй зургаадугаар сарын 1-ны /2025.06.01/ өдрийн 15:00-16:00 цагийн орчимд Ховд Жаргалант Буянт баг Дарвийн өргөө байрны орчмоос алга болсон байна. Улмаар эрэх хайх ажлыг эхлүүлж, ар гэрийнхэн нь цахим сүлжээнд мэдээллийг түгээж буй. Өнөөдөр түүнийг эрэн хайж буй дөрөв дахь өдөр болж байна.

Тиймд тус эрэгтэй олдсон эсэхийг Ховд аймгийн Цагдаагийн газраас тодруулахад, “Олдоогүй байна” гэх мэдээллийг өглөө.

А.Бямбажаргал нь алга болох үедээ хар өнгийн спорт цамц, хар өмд, хар пүүз өмссөн байсан бөгөөд 170 см өндөр, туранхай биетэй. Хэрэв дээрх эрэгтэйг харсан хүн байвал дараах утаснуудад холбогдож дуудлага мэдээлэл өгч тусална уу.

Холбоо барих утас: 94141169, 88872708

Д.ЦЭГЦ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button