НИЙГЭМ
Австралийн амьтадын төлөө Монголын лам нар ном хурж, залбирал үйлдлээ

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд өнөөдөр /2020.01.08/ Австралид гарч буй гал түймрийн гамшигт өртсөн хүмүүс, ан амьтдын сайн сайхны төлөө ном хурж, нийтийн залбирал үйлдлээ.
Гандантэгчэнлин хийдээс санаачлан зохион байгуулсан уг арга хэмжээнд Автрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, доктор Алекс Стивенс болон ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга Э.Сарантогос нар оролцсон байна.
Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч хүний амь нас үрэгдэн, их хэмжээний хохирол учраад байгаа юм.
Гандантэгчэнлин хийдийн зүгээс энэ мэт буян номын үйлийг зохион байгуулахдаа холбогдох албаныханд мэдэгдсэн ажээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үгүй мөн их энэрэнгүй үйлс шүү.
Зааа ойлголоо. Та нар их зүтгэж байгаа юм байнаа. Гэхдээ бидэнд мэдэгдээд яахнав дээ. Бурханд л мэдэгдэж залбирахгүй юу дааа.