Нийгэм мэдээ

Хоорондоо зодолдсон Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргаланг 9 хоног баривчилж, 10 цагийн сургалтад хамруулахаар боллоо

Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний /2025.04.29/ өдөр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, лайв хийж маргалдсан. Тэд ойлголцолд хүрч чадалгүй хараалын үгс шидэлцэж, харилцан салаавч гаргаж, гар зөрүүлж, олны анхаарлыг бүрэн татсан. Улмаар хоорондоо зодолдсон Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргаланг 9 хоног баривчилж, 10 цагийн сургалтад хамруулах шийдвэрийг шүүх гаргасан байна.

Энэ талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дараах мэдээллийг өглөө.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан зөрчилд холбогдуулан албадлагын арга хэмжээ авхуулж, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн, иргэн Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт холбогдох зөрчлийн 2510001983 дугаартай хэргийг тус шүүх 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан.Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлд заасан зөрчлийн үндсэн шинж нь зөрчилд холбогдогч олон нийтийн газар, орон байранд “хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, бусдын амгалан тайван байдал алдагдуулах, олон нийтийг үл хүндэтгэх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан...” үйлдэл, эс үйлдэхүйбайхаар, мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн үндсэн шинж нь “хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” үйлдэл байхаар тус тус хуульчилсан.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх зөрчлийн 2510001983 дугаартай хэргийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэн дотор, цахим орчинд буюу олон нийтийн газар “хэрүүл маргаан үүсгэсэн”, “олон нийтийг үл хүндэтгэсэн”, харилцан нэгэндээ халдаж “хохирол учруулахгүйгээр зодсон” гэж үзэж, улмаар хуульд заасан зөрчлийн шинжийг хангасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар Д.Мөнх-Эрдэнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж 9 хоногийн хугацаагаар баривчлах, Ж.Энхжаргаланг мөн зүйл, заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруул 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн болно.Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

"Хиймэл оюун ухаан ашиглав" - Битгий ашиглаж бай. Мэдээний сайт байж заваарсан юм.

Зочин
Зочин

30 хнг шаачихгүй мөнхэрдэнэ мөрдөн үнэртчихсэн давгүй нөгөө хулгайч нь хулхи нь буучих бхгүй юу?????хулгайн мөнгөөр тансагласан нуснуудад чангахан юм үзүүлэх хргтэй дээ..

Shuuhed talarhaya
Shuuhed talarhaya

Shudarga shuuhed bayarlalaa

Холбоотой мэдээ

Back to top button