Н.Учрал, Н.Тэгшбаярыг сүрдүүлсэн хэмээн цагдан хоригдсон Улсын харцага Г.Ганхуяг суллагджээ

Улсын харцага Г.Ганхуяг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын аминд заналхийлсэн утга бүхий постыг өөрийн цахим хаягтаа нийтэлсэн.
Тодруулбал, “Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Н.Учрал, Н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэнд ч хэрэггүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан хэдэн мөнгөний боолуудыг амжиж хороочихоод бахархалтайгаар инээж үхнэ. Хэн үхэх ялтай вэ" гэх пост оруулсан юм. Төд удалгүй устгасан ч түүнийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, ТЕГ, ЦЕГ-аас Г.Ганхуягийг хойшлуулшгүйгээр баривчилж, цагдан хорьсон. Түнийг төрийн өндөр албан тушаалтны биед халдахыг завдсан, заналхийлсэн гэх үндэслэлээр хойшлуулшгүйгээр цагдан хорьсон байдаг.
Түүнийг цагдан хорьсон нэг сарын хугацаа /2025.05.12/-ны өдөр дууссантай холбоотойгоор прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс Г.Ганхуягийг дахин нэг сарын хугацаатайгаар /2025.06.13/ цагдан хорих шийдвэрийг гаргасан юм.
Гэтэл 50 гаруй хоног цагдан хоригдсон улсын харцага Г.Ганхуягийг суллагджээ. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан хандив хүсэж, хүүгээ тэмцээнд явуулахаар болсноо нийтэлсэн байна.
Цагдан хорих хугацаа дуусаагүй ч сулласан шалтгааныг бид албаны эх сурвалжаас тодруулан эргэн мэдээлэх болно.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шүүдээ эх орноосоо урвах нь цаазийн ялтай .Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг шүү...
Өвчин
Сэтгэц
Хамар доорх хагархайгаа хавчиж яваач дээ !
Даравгараасаа болдогийн хар жишээ энэ дээрэмчин Ганхуяг, шантааж Өнөрөө нарын үйлдэл
MUUSAIN HULGAICH NAR AIJ YAVAH HEREGTEI GATSAARAI GANHUYAG INGEJ YARIJ BODOOGUI GEJ BODOJ BNAAAAA