Нийгэм мэдээ
Хогийн цэгт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Баянгол дүүрэг 20 дугаар хороонд автобусны буудлын хажууд хогийн цэгт гал гарч байна гэсэн дуудлага 2025 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн 14:08 цагт НОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход төмрийн хогийн цэгт машин шатаж байсныг унтраахаар ажиллаж байна. Нэмэлтээр үүрэг гүйцэтгэхээр Гал түймэр унтраах, аврах 10, 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн гарсан гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-аас мэдээллээ.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.