УЛС ТӨР

Г.Амартүвшин яагаад ажлаа өгөв

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин 2019.12.-31-ний өдөр өөрийн хүсэлтээр албан ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг 2020 онд УИХ-д МАН-аас нэр дэвших зорилгоор ажлаа өгсөн гэх мэдээлэл цацагдсан. Гэвч “Хөгжлийн банктай зургаан сарын хугацаатай гэрээ байгуулсан байсан тул гэрээний хугацаа дуусгавар болсон даруйд ажлаас чөлөөлөгдсөн” гэх мэдээлэл давхар яригдсан билээ.

Улмаар улстөрийн хүрээнд “Ахмадын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх ажилд Хөгжлийн банкийг баталгаа гаргах тулгалт ирж, санал нийлээгүй учраас ажлаа өгсөн” гэж яригдаж буй нь анхаарал татав. Тэрбээр  ажлаа өгсөнөөсөө хойш уг асуудлаар тайлбар хийгээгүй байгаа юм.

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд өгсөн тодруулгадаа “Одоогоор ямар ч нэр дэвшигчийн нэр эцэслэн тодроогүй байгаа.Албан ажлаа өгсөн хүмүүсийн тухайд намтай тойрог тохирсон зүйл байхгүй” гэж тодотгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-10 09:35

Batbayariig butsaagaad tavichih

Зочин
Зочин
2020-01-11 19:55

Намайг гэсэн ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button