Нийгмийн

Ахмадын тэтгэврийн зээлээс зургаан сая төгрөг хааснаар 60 ТЭРБУМЫГ ХЭМНЭНЭ

Ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх ажлыг сар шинээс өмнө зохион байгуулахаар УИХ-аар холбогдох хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хүрээнд тэтгэврийн зээлтэй ахмадуудын 6 хүртэлх төгрөгийг  төрөөс нэг удаа хааж өгөх улстөрийн шийдвэрийг гаргаад байгаа юм.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийт тэтгэврийн зээлийн хэмжээ 770 тэрбум орчим байгаа. Зээлдэгч бүрийн 6 сая хүртэлх зээлийг нэг удаа тэглэх үйл ажиллагааны хүрээнд 60 тэрбум орчим төгрөг хэмнэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо бий. Энэ зээлээ ахмадууд өөрсдөө төлж барагдуулах үүрэг хүлээнэ” гэж тодотгосон юм.

Судалгаагаар,

Нэг сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй-45.375 ахмад,

1-3 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй -67.872 ахмад,

3-5 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй -71.529 ахмад,

5-10 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй-38.906 ахмад.

10-16 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй-4927 ахмад байгаа нь тогтоогдсон юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Iahmad nadtan
Iahmad nadtan

60 terbum hemnej bgaa yum bol zeelgui ahmaduudad adli ugeech. Ted need Hun bish yumuu. Ahmaduudad jagsaj, temtsetsgee. Bid adilhan Mongol

заавал өр дарахад учир байна уу?
заавал өр дарахад учир байна уу?

ЯАСАН бодлогогүй зүйл хийдэг юм вэ? АХМАДУУДАД тус болое гэж байгаа бол бүгдэд нь тэгш хуваагаад өгөөч. АСУУДАЛгүй ахмад нэг ч байхгүй шүү.

Золбоо
Золбоо

Монголчууд тамын тогооны үлгэрээсээ салахгүйм даа. Боломжтой ахмадууд нь зээл авдаггүй нь нийтлэг жишээ шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button