ДЭЛХИЙ

Хар тамхины хэргээр шоронд хоригдсон монгол залуусын гэрэл зургийг гадны сайт нийтэлжээ

Vice Asia сайтад Агнууш нэрээрээ танигдсан Б.Соёмбын өөрийн бичвэр бүхий фото нийтлэл гарчээ. Нийтлэлийн гарчиг: “Өвс хэрэглээд баривчлагдсан монгол залуусын хөрөг”. Говьсүмбэр аймаг дахь хорих 421-р ангид 10 сарын турш хоригдоод суллагдсан н.Болдсайхан, 77 хоног хоригдоод суллагдсан н.Дөлгөөн нарын түүхээс иш татсан уг нийтлэл дэлхийн уншигчдын анхаарлыг татаж байна.

Монгол Улсыг Орос болон Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог газарзүйн байрлалаасаа үүдэн, хар тамхи дамжин өнгөрөх бүс болдог хэмээгээд, 2006 онд уг хэргээр 33 хүн баривчлагдаж байсан бол 2018 онд 412 болж өссөн тухай дурьджээ.

Чухал нь, дэлхийн олон улс оронд хуулиар зөвшөөрөгдсөн өвс /weed/ -ийг ганцхан удаа сорж үзсэнийхээ төлөө алуурчин, хүчиндэгч хүмүүсийн дунд аймшигтай өдөр хоногуудыг хоригдож өнгөрүүлдэг гэх утга санааг тус нийтлэл агуулжээ.

"Урьд өмнө миний байдаг ч гэж ухаан санаандаа төсөөлж байгаагүй өөр нэг ертөнц. Дүүгийнхөө нөхрийн амийг егүүтгэсэн эмэгтэй, араар нь тавьж буйг мэдээд найз залуугаа хөнөөсөн бүсгүй, 10 жилийн турш хулгай хийж амьдарсан нэгэн. Харин дэлхийн хувьд энгийн үзэгдэл болсон ургамлыг ганцхан удаа сорж үзсэн би тэдэнтэй зэрэгцэн сууж байлаа”

Марихуан хэрэглэж, 10 сарын турш хоригдсон н.Болдсайхан
өвс татаж буй өсвөр настан
Шизфренитэй хэмээн оношлогдсон, сэтгэцийн асуудлаа тогтворжуулах гэж өвс татдаг 26 настай залуу
Шээснээс нь хар тамхины төрлийн бодис илэрсэн тул хоёр жилийн турш ял эдэлж буй залуу
77 хоног хоригдоод суллагдсан н.Дөлгөөн

Х.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: VICE ASIA

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-11 21:19

М�##�нуудын ял нь багадчихсан бна ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button