Нийгмийн
Баян-Өлгий тэргүүтэй 11 аймагт сурагчдын амралтыг сунгалаа
Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгасан. Харин хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын амралтыг сунгах эсэхийг тухайн аймгийн Засаг дарга нөхцөл байдалдаа тулгуурлан захирамж гаргаж шийдэх эрхтэй юм.
Одоогоор Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг 11 аймагт сурагчдын амралтыг сунгаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаагаад байгаа тухай БСШУСЯ-наас мэдээллээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.