ДЭЛХИЙ
Австралийн түймэрт ТЭРБУМ амьтад үрэгдсэн гэж мэдэгдэв

Австралийн ойн түймэрт хагас тэрбум амьтан үрэгдсэн гэх мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл энэ тоо өсч тэрбум гаруй амьтад ойн түймэрт үрэгдсэн тухай Сидней хотын их сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Тус сургуулийн профессор Крис Дикман хэлэхдээ Шинэ өмнөд Уэльс мужийн ойн түймэрт наад зах нь 800 сая амьтан үхсэн байх магадлалтай хэмээжээ.
Харин гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудын мэдээллийг нэгтгэвэл энэ тоо тэрбум давахаар байгаа аж. Дикманы судалгаанд тулгуурлан Дэлхийн онгон байгалийн сангийн Австралийн салбар (WWF Australia) хохирлыг 1.25 тэрбум амьтан гэж үзжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.