ДЭЛХИЙ

Украины онгоцыг сөнөөснөө Иран хүлээн зөвшөөрөв

Иран улс Украины Боинг-737 онгоцыг пуужингаар сөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай Bloomberg мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, зорчигч тээврийн онгоцыг андуурч буудсан гэж цэргийнхэн хүлээн зөвшөөрсөн байна.

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын наймны өдөр Украины зорчигч тээврийн Боинг-737 онгоц Тегераны нисэх буудлаас хөөрснийхөө дараа осолдож, 168 зорчигч, хөлгийн багийн есөн гишүүн бүгд амиа алдсан юм.

Онгоцны сүйрлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд баасан гаригт Канад, Их Британийн Ерөнхий сайд нар онгоцыг Иран пуужингаар харвасан гэх тагнуулын мэдээлэл бий хэмээн мэдэгдэж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-01-11 14:51

Өөрийнх нь аэрдромоос нисч байгааг мэдсээр байж сөнөөсөн байна.

Mongol
Mongol
2020-01-11 15:40

Ene neg erguu Jantsannorov gej hunees asuult ch avchihaj chadagui Aldart duuchi Tengerees " Mongol uls bhgui bolchihvol ta baij chadah uu ge

Холбоотой мэдээ

Back to top button