ДЭЛХИЙ

Трампын амь насанд халдахыг завджээ

АНУ-ын Палм Бийч хотын цагдаа нар Ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд халдахыг завдсан нэгэн Иран эрийг Ерөнхийлөгчийн өвлийн ордон гэгддэг Мар-а-Лаго эдлэнгийн ойролцоогоос баривчилжээ.

Сэжигтэй этгээд Мар-а-Лагогоос таван км орчмын зайд оршдог гүүрэн дээрээс баривчлагдсан бөгөөд биедээ олон тооны хутга, сүх болон 22 мянган ам.долларын бэлэн мөнгө авч явж байжээ.

Саяхан АНУ-ын тусгай ажиллагааны үеэр Ираны элитийн хүчний генерал Касем Сулейман алагдсан. Улмаар Иран хүн бүр нэг ам.долларын хандив өргөн 80 сая ам.доллар цуглуулж АНУ-ын Ерөнхийлөгчийн толгойг авчирсан хүнд өгч, генералийнхаа өшөөг авцгаая хэмээн уриалсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-12 12:48

Аргагүй л зоригтой хүмүүс дээ трампыг �##�чихаа тоохгүй л хүмүүс

Яагаад
Яагаад
2020-01-13 02:56

Roockie iig ehnerteigee hardaj bgd hutgalsan bolno

Холбоотой мэдээ

Back to top button