Нийгмийн

Хүрэн баавгай агнан тээвэрлэж явсныг илрүүлжээ

Нэн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтнийг тээвэрлэж явсан этгээдийг энэ сарын 9-нд саатуулжээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн цагдаагийн эргүүлийн хяналт шалгалтаар илрүүлжээ.

Тодруулбал, иргэн А гэгч эрэгтэй хууль бус ангийн түүхий эд болох хүрэн баавгайн 8 ширхэг савар болон бусад эд эрхтнийг тээвэрлэж явсан байна.

Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалай “Хүрэн баавгайг 2012 онд ховор амьтны жагсаалтад оруулсан байдаг. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ховор амьтныг зөвшөөрөлгүй агнасан, барьсан, худалдсан, тээвэрлэсэн тохиолдолд 5 сая 400 мянган төгрөгөөс 27 сая төгрөгөөр торгох эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button