Нийгэм мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээнд итгэх хэрэгтэйг тэд өнөөдөр л ойлгов

"Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул "Автомашингүй өдөр" арга хэмжээг цуцаллаа. Уг арга хэмжээтэй холбоотойгоор хаасан авто замуудын хөдөлгөөнийг 12:00 цагт нээнэ" гэж Хотын даргын орлогч А.Амартүвшин мэдээллээ.

Энэ өдөр бороо үргэлжлэн орно, ихэнх нутгаар хүйтэрнэ гэдгийг цаг уурын байгууллага тав хоногийн өмнөөс буюу урьдчилсан мэдээгээрээ анхааруулсан. Гэвч автомашингүй өдрийг цуцлах эсэх шийдвэр гаралгүй, зохион байгуулахаар тогтож, хаах зам талбайг тодорхой болгосон. Мөн томоохон зах, худалдааны төвүүдийг ажиллахгүй байхаар шийдвэрлэсэн. Гэтэл тэд шийдвэрээ буцааж, авто машингүй өдрийг цуцлав.

Уг гэнэтийн шийдвэрээр иргэдийн төлөвлөсөн ажил, амралтын өдөрт өөрчлөлт орж бухимдацгааж байна. Нэмээд зах худалдааны төвүүд, тэдгээрт худалдаа наймаа эрхлэгчид хохирч байгаагаа илэрхийлэв.

Нийслэл болоод холбогдох албаныхан "цуцаллаа" гэхээс өөр тоймтой тайлбар хийсэнгүй. Тэд үнэхээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж уг шийдвэрээ гаргаж байгаа бол өнөөдөр биш өчигдөр, үүнээс ч өмнө энэ өдрийг цуцлах боломжтой байв. Атал иргэдийнхээ бүтэн өдрийн ажлыг хойш татаж, дур зоргоороо аашилцгаалаа. Тэд өнөөдөөр л цаг агаарын урьдчилсан мэдээнд итгэх хэрэгтэй гэдгийг, ямар чухлыг ойлгосон бололтой.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрийн ажлыг ингэж л хийж байна даа. Ард түмнээрээ тоглоод. Хэн хариуцлага үүрэх вэ.

DMFRS
DMFRS

ИЙМ ХУЛГАЙЧ ТЭНЭГ ОРКУУД ХОТЫН УДИРДЛАГАД өмнө байгаагүй байхаа

Зочин
Зочин

үхэрнүүд

Зочин
Зочин
Reply to  Зочин

Угаасаа л ухаантай сэхээтэй нь а ль хэдий хувийн хэвшилд шилжчихээд төрд дандаа үхэрнүүд нь үлдчихсэн ш дээ, Хүрэлсүх нтр-ээс эхлээд...

Зочин
Зочин

Цаг агаарын мэдээг харж ажлаа төлөвлөж сурах л хэрэгтэй дээ.

Ахмад ажилтан
Ахмад ажилтан

Энэ мулгуу, шуналын тулам Төрийн ажлыг ингэж л оронцоглоно. Нямбаатар яахаараа ийм этгээдийг орлогчоороо авч нэр төрөө хугалдаг байна!? Удмаараа хулгайч биз дээ

Зочин
Зочин

Худал хуурмагийг,худалч ,хулгайч дагана

Дэл
Дэл

Манай цаг агаарын албаны мэдээ найдваргүй шүү дээ манайд ирсэн Япончууд үгээ хэлсэн дээ эцэстээ орчуулагч буруутай юм шиг харагдсан даа

Ахмад ажилтан
Ахмад ажилтан
Reply to  Дэл

Цаг уурынхан эртнээс хэлж анхааруулж байсан. Гүүгл дээр ч гарсан

Зочин
Зочин

Арай л сэтгэлгүй юм даа

Зочин
Зочин

Угаасаа эргүүнүүд шдээ

Зочин
Зочин

Авто машингүй өдөр харин ч бүх зах худалдааны төвүүд эртхэн онгойх хэрэгтэй хүмүүс явган явж шоппинг хийх байсан. Гэтэл авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хоорондоо уялдаа холбоогүй үнэхээр инээдэмтэй.

Зочин
Зочин

Шууд хал, саяхны нэг хэрэг, европод нэг улсад томоохон арга хэмжээгээ цуцалж цаг уурын мэдээллээ буруу гаргасан албан тушаалтнуудыг сайдынх нь хамт халж байсан. Үүнээс бий болсон хувь хүн аж ахуйн нэгжийн санхүүгийн алдагдлыг тооцон хот, түүний буруутан албан тушаалтнаар хоихрлыг төлүүлэх хэрэгтэй

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн

Зассс. Муусайн хогийн коммунистууд дандаа л ингэдэг биз дээ. Гэм биш зан, гэнэт биш хууч. Цагаан сараар яасан билээ, наадмаар бас яасан билээ. Энэ чинь архаг, хууч өвчин, коммунистуудын. Юугий нь гайхаав, маллуулж дуусаагүй ээ, үхэр монголчууд.

Зочин Иргэн
Зочин Иргэн

Амлалт ажил,хуулиа өөрсдөө зөрчсөн, явцгүй болсон хүмүүс ахин дахин өөрсдийгөө сонгоод байгаагаа нь сонирхолтой

Зочин
Зочин

Jinhen irgvv p###a nar shdee.

Иргэн
Иргэн

Юугаач мэдэхгүй хэдэн маанаг мулгуу хурган дарганцар царайлсан эргүүнүүд бнаа хэд хоногийн өмнө цаг агаарын бүүр урьдчилсан сэргийлэх мэдээ завсар зайгүй энэ олон тв ээр гаргаж бна чадахгүй юмнуудыг зайлуулаачээ хүнд дандаа гай болноо

Холбоотой мэдээ

Back to top button