УЛС ТӨР

С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн “сонирхож” судлахаар казинод орсон

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

-АН-ын зөвлөл яагаад өнөөдөр хуралдахгүй байгаа юм бэ?

-Зөвлөлийн хурлыг өнөөдөр дэд хороог хүлээж түр хойшлуулсан байгаа. Түүнээс биш зөвлөл тогтмол хуралдаж байгаа.

-Д.Эрдэнэбат гишүүнийг казино тоглосон гэх асуудлаар та мэдээлэл авсан уу?

-Д.Эрдэнэбат гишүүн “сонирхож” казинод орсон гэж хэлсэн. Одоогоор тодорхой баримт алга. Юм сонирхох нь хувь гишүүний асуудал. Яг тоглосон нь нотлогдоогүй бол хариуцлага ярихад хэцүү. Би өглөө уулзахад ийм мэдээлэл өгсөн.

-Тоглосон тогтоогдвол АН хариуцлага ярих уу?

-Намын шатанд хөндөж болно. Би хаацайлаад байгаа юм биш. Гэхдээ УИХ-ын гишүүн казиногоор ороод судлаад, гарч болно. Аль газраар орох эрхийг нь хааж болохгүй. Сөрөг хүчний хувьд тогтоогдоогүй байгаа асуудалд байр сууриа илэрхийлэхгүй. Ороод мөрий тавиад тоглох нэг өөр, зүгээр сонирхох нэг өөр. УИХ-ын гишүүн гадаадад ямар ч байгууллагаар ороод гарч болно. Тоглосон нь тогтоогдвол намын хяналтын байгууллагад өгнө.

-Нийслэлийн мандатуудыг хөдөө рүү шингээх асуудал дээр АН ямар байр суурь барих вэ?

-Хотын мандатын хэвээр байлгах байр суурьтай байгаа. Хөдөөгийн 48 мандатын дотроос нь хөрвүүлэх замаар зохицуулалт хийх хэрэгтэй байх.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нэзочинрээ
нэзочинрээ
2020-01-20 12:41

нямдорж өгзөгөө өмөөрч булай болсон шиг энэ бас юу вэ.өөрөө ирээд тайлбарлана биз

иргэн
иргэн
2020-01-20 12:46

Өөр сонирхох юм байдгүй юмуу.Очсон улсынхаа зам гүүрийг ядахдаа сонирхож үзээч.Энэ хэдэн гишүүд хаа явсан газраа хүүхэн,казино л сонирхох юм

Зочин
Зочин
2020-01-20 17:34
Reply to  иргэн

Сонирхсон гэсээн!

Д.Баатар
Д.Баатар
2020-01-20 13:16

Казино суд�##�ж байхаар ард иргэд нь яаж сайхан амьдраад байгааг нь ядаж сонмрхохнуй дээ. Эмнэлэг боловсорл унэгуй л гэх юм. 25-н сая хун амт

Ван
Ван
2020-01-20 13:35

Эрдэнэ гэж эргүү гар АН-ыг дуусг�##�аа

Зочин
Зочин
2020-01-20 13:38

Эрдэнэбат мөн ч сониуч хүн шүү Казино сонирхоод л

Зочин байна
Зочин байна
2020-01-20 13:55

Козиноо судлахаар болтолоо баяжаа юу манай ард түмэн ай ёстой ажил нь багаджээ.хэхэхэ муусайн новшнууд ар иргэд нь ядуу ядмагхан амьдарч бна

Алтай
Алтай
2020-01-20 14:08

АН хийх юмгүй болтлоо баяжиж дэ ирэх сонгууль өвөртөө оруулсан гээд бодчихож лидерүүд нь ккк

Зочин
Зочин
2020-01-20 16:17

Ih hurald orood bayjsan hulgaichuud mungu ni ilvvdeed ireheer kazinoddog yum

Зочин
Зочин
2020-01-20 16:25

сонирхсон хүн тоглоноо л гэсэн үгдээ

ЗАЙЛ
ЗАЙЛ
2020-01-20 18:54

Хм ЭРДЭНЭ ХАР БӨГС ЧИНЬ АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭСЭЭР БАЙНА УУ УДАХГҮЙ УДМААР ЧИНЬ ТЭНГЭР НИРГЭНЭ

Бямбаа
Бямбаа
2020-01-21 06:35

Ийм л хүмүүс Монголын ард түмнийг удирдаад сайн сайхан болгох гээд зүтгээд байгаа юм даа

Холбоотой мэдээ

Back to top button