УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Казиногийн тухай ойлголттой болъё гээд сонирхоод орсон

Австралид айлчлалаар явсан улс төрчид казино тоглож бгэх мэдээлэл, гэрэл зургйин хамтаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ. Энэ асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр “Австралийн Холбооны улсад болсон чуулганы үйл ажиллагаа болон уулзалтын талаар parlament.mn сайтаас мэдээлэл асан байх гэж бодож байна. 17-ний өдөр УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулах хөтөлбөр зохион байгуулагдсан. Энэ хүрээнд гудамж талбай, худалдааны төв, опера хаус зэрэг үзмэр үйлчилгээний газраар орсон. Мөн казино бизнесийн хамгийн том төв болох “The star business” төвд оруулж танилцуулсан. Энэхүү төв нь дэлгүүртэй, ресторантай том төв юм билээ. Энэ төвийн нэг хэсэг нь казино. Казиногийн үйл ажиллагаатай орж танилцъя гэдэг үүднээс УИХ-ын гурван гишүүн, Элчин сайдуудтай цуг орсон. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали улсад суугаа Элчин сайд Чулуунхүү, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан бид хэд орсон. Том танхимтай, олон хүн бужигнасан л газар байна лээ. Ороод гарах хооронд бидний зургийг авсан байсан. УИХ-аар Казиногийн тухай хуулийг боловсруулж байгаа. Энэ хүрээнд казиногийн үйл ажиллагаатай танилцаж, сонирхох зорилгоор л орсон. Сөрөг хүчний зөвлөлийн дарга, өөр бусад олон улсын элчин сайдууд цуг явж байсан юм чинь юу гэж тоглох вэ дээ” хэмээлээ.

Мөн тэрээр сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.  

-Тоглож байгаа бичлэг гарч ирэх юм биш биз?

-Тоглоогүй, бичлэг гарна л биз.

-Хэдээс хэдэн цагийн хооронд орсон бэ?

-Цагийн хувьд оройхон байсан. 10 цаг болж байсан байх аа.

-Таныг бооцоо тавьсан гэх мэдээлэл байсан?

-Би бооцоо огт тавиагүй. Мэдэх ч үгүй юм байна. Тоглосон зүйл огт байхгүй.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-01-20 14:51

Ардчиллын Эрдэнэбат МАН-ынхныг дагаж юу хийж Казино хэсэж явсан юм бэ? Манай намын удирдлага хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

zochin
zochin
2020-01-20 15:29

bichleg ni baihgui bol bas hetsudee. albaniihnii helj bgaagaar taniltssanaas togloogui gej bga. medeellee batalgaajuulahgui ym bol unen gej

zochin
zochin
2020-01-20 15:52

bichleg ni baihgui bol... taniltssanaas togloogui gej bga. medeellee batalgaajuulahgui ym bol unen gej bolohgui

zo chi n
zo chi n
2020-01-20 15:55

ямар орой болсон хойно танилцдаг юм бэ ккккк. ажилсаг ажил хэрэгч юмаа шөнө унтахгүй шахам амжуулж байдаг

иргэн
иргэн
2020-01-20 18:19
Reply to  zo chi n

ха ха. Ёстой ажилсаг хүмүүс шүү. Монголдоо тэгэж ажиллаач дээ. Чуулганаа таслаад ирц хүрэхгүй байдаг биз дээ.Өөрт ашиггүй хууль хэлэлцвэл

Хайдо
Хайдо
2020-01-20 20:55

Ионголчуудын тамын тогооны үлгэрийн нэг хэсэг.Ханилж яваад нөхөрөө матаж байгаа нь монголчууд хэн болсоноо харуулж байна.

Хайдо
Хайдо
2020-01-20 21:00

Тамын тогооны үлгэрийг харуулж байндаа.Ханилж яваад нөхөрөө,хөтөлж яваад морио гэдэгээр монголчууд ямархуу хүн чанаргүй болсоны жишээ юм

Зочин
Зочин
2020-01-21 03:37

Заав�##� бусдын хэрэггүйг дууриах �##�багуй баймаар.Өөр чух�##� зүйлийн т�##�аар сонирхож уздэхгүй очиж очиж казино .

Зочин
Зочин
2020-01-21 13:35

Humuusiig odoo hurtel m#lnuud gej bodsoor l bgaan bhdaa.

Зочин
Зочин
2020-01-21 17:19

Хол очиж хуц

Холбоотой мэдээ

Back to top button