УЛС ТӨР

Д.Эрдэнэбат: Казинод орсон нь үнэн, гэхдээ өөрийгөө өмөөрөх шалтгаан алга

Австралийн Сидней хотод казино тоглосон гэх хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн нэг бол АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнбат юм.

Тэрээр энэ тухай тайлбар өглөө. “Сиднейд анх удаа очиж үзлээ. 17-нд бидэнд эл хотын төвийн дурсгалтай газруудыг танилцуулсан. Казиногийн асуудлаар бөөн шуугиан болоод байх шиг байна. Тайлбар өгөх хэрэгтэй гэж бодлоо. Бид казиногоор ороод гарсан. Харин харийн оронд бид нэг л Монголчууд. Аль нэг намын гэх ялгаа байдаггүй. Казиногоор ороод гарснаа үгүйсгэх шалтгаан бидэнд байхгүй. Энэ шуугианыг далимдуулан улс төржүүлээд, доромжлоод, нэр хүндийг нь унагаах ёсгүй гэж бодож байна” хэмээн ярилаа.

Мөн сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.

-Казинод мөрийтэй тоглосон гэдэг мэдээлэл үнэн үү?

-Мөрийтэй тоглоогүй. Мөрийтэй тоглох шалтгаан байхгүй. Чиний зураг мөн үү биш үү гэж олон хүн асууж байна лээ. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан хүн би мөн.

-Орсон гишүүдээс хэн нь тоглосон бэ?

-Хэн ч тоглоогүй. Бид дөрвүүлээ орсон. Цаг орой болж байсан. Бид казино тоглох мөнгөтэй хүмүүс биш. Манай Лүндээ гишүүнд ямар мөнгө байх вэ дээ. Харин өөрийгөө өмөөрөх шалтгаан надад алга.

-Казинод ороод гарсны хувьд Казиногийн хуулийг батлах шаардлагатай гэж үзэж байна уу?

-Өндөр хөгжилтэй орнуудад казино бол байдаг л зүйлийн нэг. Мөрийтэй тоглох гэсэн хүн бүр тийшээ ордоггүй л юм билээ. Казиногийн тухай хууль батлах тухай яригдаж байгаа. Манайх казиногийн хуулийг ярихын тулд нийгмийн уур амьсгал ямар байна вэ гэдгийг бодож үзэх шаардлагатай юм байна гэж бодлоо.

-Та өөр орны казинод орж байв уу?

-Залуу байхдаа орж байсан.

-Та бүхний зургийг хэн авсан гэж бодож байна вэ?

-Үүнд хэн нэгний хардаад яах вэ. Бид цөөхөн Монголчууд шүү дээ. Харь оронд явахдаа хэн нэгний эрх ашиг, ялгавар гэж байх ёсгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ахмад настан
Ахмад настан
2020-01-20 15:12

Чааваас даа. Огцрохоосоо өмнө төсвийн мөнгөөр казинод орж тоглоо биз хөөрхийс. Юм үзэж нүд тайлаг л дээ. Наад хэд чинь юм үзэж байж улс хөгж

Ханой
Ханой
2020-01-20 16:26

Энэ хэдэн нөхдөөс МОНГОЛ УЛСАА хөгжүүлэх т�##�аар нэг үг сонсохгүй юм. Алиа хошин шог. Та нар Зайлаач.

Зочин
Зочин
2020-01-20 19:36

Manaihan umiig devergej mushgin guivuulah talaar curamgai bolood bainaa, kazino conirhoj bolno shuu dee, hunii muud durtai dontonguud.

иргэн
иргэн
2020-01-20 20:30

Энэ хүн хэзээ ийм даруухан болчихвоо.

Зочин
Зочин
2020-01-21 05:08

Улам л тэнэгрэх юм. Зайлцгаав�##� таарна. Сонгуулиар ийм хэрэггүй новшнуудыг бүгдийг нь хуу арчих хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-01-21 08:00

Зураг аваад ирэхээс нь өмнө соши�##�д тавьчихдаг мундаг юма. Казино гэж юу байдгийг хараад гарах ч хэнд ч байх шүү .

Холбоотой мэдээ

Back to top button