ДЭЛХИЙ

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол Япон улсад бүртгэгдлээ

Япон Улсын Канагава мужийн оршин суугч БНХАУ-ын Уухан хотод бүртгэгдээд буй уушгины хатгалгаа өвчин үүсгэгч шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам энэ сарын 16-ны өдөр мэдэгджээ.

Тухайлбал, энэ сарын 6-ны өдөр БНХАУ-ын Уухан хотоос эх орондоо буцаж ирсэн 30 орчим насны эрэгтэй уушгины хатгалгаа өвчин туссан хэмээн оношлогдож, улмаар эмнэлгийн нарийвчилсан шинжилгээгээр дээрх вирусийн халдвар авсан нь батлагджээ. Ингэснээр БНХАУ-д гарсан шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын анхны тохиолдол Япон улсад бүртгэгдээд байна.

Дээрх иргэний гэр бүлийн хүмүүс, эх орондоо буцаж ирсний дараах “хавьтлуудыг” эмнэлгийн байгууллага хяналтдаа авсан бөгөөд одоогоор нэмж өвчилсөн хүн гараагүй аж.

Мөн тус улсын шуурхай ажлын хэсэг байгуулагдан гадаад улс орноос ирж буй иргэдэд ханиад болон халуурах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт мэдэгдэх, өвчний голомт бүхий бүс нутгаас ирсний дараа өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан тохиолдолд зорчсон орон, өвчний шинж тэмдгийн талаарх мэдээллийг яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

БНХАУ-д бүртгэгдээд буй уушгины хатгалгаа өвчний тохиолдол Япон улсад гарсантай холбогдуулан тус улсад суугаа манай иргэд анхаарал болгоомжтой байж, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button