ДЭЛХИЙ

Аюулт Коронавирүс АНУ-д хүрчээ

АНУ-ын Вашингтон мужид оршин суудаг 30 орчим настай эрэгтэй  БНХАУ-д дэгдээд буй Коронавирүсээр өвчилсөн нь тогтоогдсон талаар тус улсын  Халдвартай тэмцэх төвөөс мэдээлсэн байна. Одоогоор уг биеийн байдал  хэвийн байгаа аж.

АНУ-ын Халдвартай тэмцэх төвийн ахлах ажилтан “Бид энэхүү шинэ коровирүс хүнээс хүнд халдварлах явц нь хэр чадамжтай гэдгийг мэдэх хэрэгтэй байгаа. Үүний төлөө дэлхий даяар хамтран ажиллах хэрэгтэй. Бид одоогоор хэр өндөр чадамжтайгаар хүнээс хүнд халдаж байгааг мэдэхгүй байна” гэж мэдээлжээ.  

Сануулахад, уг вирустэй төстэй SARS буюу уушгины хурц хэлбэрийн хатгаа нь 2002 онд дэгдсэний улмаас 8000 гаруй хүн халдвар авч, 774 хүнийг  үхэлд хүргэж байсан билээ.

ЭХ СУРВАЛЖ : BUSINESSINSIDER

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button