ДЭЛХИЙ

Коронавирус анхлан дэгдсэн БНХАУ-ын Ухань хотод хөл хорио тогтоов

Одоогоос хоёр долоо орчим хоногийн өмнө БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод анагаах ухааны түүхэнд тэмдэглэгдэж байгаагүй шинэ төрлийн вирусийн халдвар дэгдсэн. Үүнээс хойш халдвар хурдацтай газар авч Хонг-Конг, Тайланд, Япон, Өмнөд Солонгос, АНУ, Австрали зэрэг орнуудад шинэ тохиолдлууд бүртгэгдээд буй. Тэгвэл, халдвар БНХАУ-ын Засгийн газар халдвар анхлан дэгдсэн Ухань хотод хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Үүгээр тус хотоос гарах эсхүл орох боломж тодорхойгүй хугацаагаар хаагдаж буй юм.

Хөл хорио тогтоосонтой холбогдуулж Засгийн газраас болзошгүй өвчтнийг олж илрүүлэх шинжилгээг цаг алдалгүй зохион байгуулах юм байна. Мөн урлаг соёлын шинжтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хорьсон аж. Түүнчлэн амьтны, тэр дундаа далайн амьтны гаралтай бүтээгдэхүүн, хүнсний захуудыг хаахаар болжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button