НийгмийнНИЙГЭМ

ДЭЛГЭРЭНГҮЙ: ДЭМБ-ын шалгалтад тэнцээгүй, чанарын шаардлага хангаагүй 15 ЛАБОРАТОРИ

Засгийн газрын 2017 оны хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталж, тухайн оныхоо тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийг илрүүлэх, тоолох шинжилгээг 28 лаборатори авч, вирусийн эсрэг таван төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлсөн. Тус зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан юм.

Гэвч 28 лабораторийн 13 нь ЭМЯ-ны шалгалтад тэнцээгүй, мөн ДЭМБ-аас авсан шалгалтад лабораториудын 70 хувь нь бүдэрсэн төдийгүй вирусгүй иргэний шинжилгээний хариу вирустэй гэж гарсан гэх мэдээллүүд гарсаар байгаа билээ.

Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ ТББ-ийн гүйцэтгэх захирал, Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар цахим хуудсаараа дамжуулан, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр ДЭМБ-ын шалгалтад тэнцээгүй, чанарын шаардлага хангаагүй 15 лабораторийг зарласан юм.

https://www.facebook.com/onomsan/videos/484037429199097/

ГУРВАН ЛАБОРАТОРИЙГ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ, АКТ ТАВЬЖЭЭ

Мэргэжлийн түвшинд хийгдсэн энэ үнэлгээгээр хепатитын В, С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан 28 лабораториос дараах 15 лаборатори чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон:

  1. Хаппи веритас лаборатори
  2. Ай Ти лаборатори
  3. Итгэл лаборатори
  4. Онкоген лаборатори
  5. Гэгээн ар үр эмнэлэгийн лаборатори
  6. Евростандарт лаборатори
  7. Мобио лаборатори
  8. Протлаб лаборатори
  9. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори
  10. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
  11. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лаборатори
  12. Дермамед ЮБИ нэгдсэн лаборатори
  13. Гялс анагаах ухааны төвийн лаборатори
  14. Мед аналитик лаборатори
  15. Экспресс оношилгооны тѳвийн лаборатори

Энэ үнэлгээний дүгнэлтэнд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, улмаар “Хаппи веритас”, “Ай Ти” болон “Итгэл” лабораториудад 1.5 тэрбум гаруй төгрөгийн торгууль, акт тавьжээ.

Энэ удаагийн үнэлгээгээр дараах 13 лаборатори чанарын шаардлагад тэнцсэн:

  1. Сонгдо эмнэлгийн лаборатори
  2. Элэгний төвийн лаборатори
  3. Оношмед лаборатори
  4. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн лаборатори
  5. Улсын гуравдугаар төв эмнэлгийн лаборатори
  6. Медипас эмнэлэгийн лаборатори
  7. Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори
  8. Бонавита лаборатори
  9. Грандмед эмнэлгийн лаборатори
  10. Аллергимед эмнэлгийн лаборатори
  11. Хавдар судлалын үндэсний төвийн лаборатори
  12. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори
  13. Интермед эмнэлгийн лаборатори.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button