УЛС ТӨР
Дэд хороо Н.Номтойбаярын асуудлаар МАРГААШ үргэлжлүүлэн хуралдана
Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2020.01.16/ УИХ-д ирүүлсэн.
Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэх гэсэн боловч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшилсон юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар өнөөдөр /2020.01.23/ үдээс хойш хуралдсан ч, МАРГААШ үргэлжлүүлэн хуралдах шийдвэр гаргажээ.
Тус хороонд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарын таван гишүүн харьяалагддаг бөгөөд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гадаадад томилолттой яваа юм.
Иймд Ч.Улаан сайдыг ирэхээр маргааш хуралдаж , шийдвэр гаргана гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдэгдлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх даргаа, танай намын Нямдорж гэдэг хүн зөвхөн энэ Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг шийдэхгүй зориуд цаг алдуулж б
Туршлагатай,тулхтай,хамгийн ахмад5 гишүүний шийдвэрийг ард түмэн анхааралтай хүлээж байна.
үнэн л байгаасай
Gants hunii asuudliig shiidej chadahgui tsag hugtsaa aldaad tsaana ni shiideh olon ajil bgaadaa hugshin udaashiraltai gishuudee tetgevert ni