УЛС ТӨР

Н.Учрал: Оюуны бүтээлээ барьцаалж зээл авах боломж нээгдлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж баталлаа.

Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсаар байгаа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм.

Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн боловсруулжээ.

Төсөлтэй холбогдуулан асуулт асуусан гишүүдэд ажлын баг болон төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал “Хуулийн төслөөр Оюуны өмчийн тухай байгууллага, оюуны өмчийн байцаагчийн эрх үүргийг тодорхой болгож байгааг тайлбарлалаа. Монгол Улсад бүртгэлтэй оюуны өмчийг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчилж чадахгүй байгаагаас эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Нөгөө талаас, гадаадын оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчин сул байдаг аж. Хуулийн төсөл батлагдсанаар, эдгээр асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ барааны тэмдэг зэрэг материаллаг бус баялаг эзэмшигч нь бүтээлээ барьцаалж зээл авах зэрэг боломж нээгдэнэ” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button