НИЙГЭМ

Вирус дэгдсэн Үхань хотод 19 орчим монгол оюутан хорионд орсон гэв

Өнөөдрийн байдлаар /2020.01.23/ Хятад даяар тархаад буй 2019-nCoV коронавирусийн халдвар авсан хүний тоо 570-ыг давж, амь насаа алдсан хүний тоо 17-д хүрсэн талаар  “International Business Times” сонин мэдээллээ.  Үүнээс Тайланд улсад хоёр, Япон улсад нэг, БНСУ-д нэг, АНУ-д нэг,  ОХУ-д хоёр тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Мөн өнөө өглөө 10:00 цагаас эхлэн БНХАУ-ын Ухань хот хөл хорио тогтоож, гадагшаа чиглэлтэй нислэг болон автобусуудыг бүрэн зогсоов. Харин тус хотод 19 орчим монгол оюутан байсан гэх мэдээллийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өгсөн байна.

Тодруулбал, Хятад дахь Цагаан сарын баярыг тохиолдуулан 250 гаруй оюутан эх орондоо ирээд буй аж. Хөл хорио тогтоогоод буй Ухань хотод 19 монгол оюутан байна гэсэн мэдээлэл бий ч, ЭСЯ-нд 10 бүртгэлтэй байгаа ажээ.

БНХАУ-д Цагаан сарын баярыг угтан их сургуулиуд нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын дунд үе хүртэл амрах юм байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-23 16:03

Хөлбөмбөгийн бүтэн баг тэмцээнд орохоор оччихсон байгаа шүү дээ.10-11 настай хүүхдүүд. Ханиад гарсаны дараа явсан шүү

Холбоотой мэдээ

Back to top button