НИЙГЭМ

“Т.Чимгээ өлсгөлөн зарлаагүй, биеийн байдал нь хэвийн байна”

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар С.Зоригийн хэргийн ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзсан нөхцөл байдлаа тайлагнан өнөөдөр /2020.01.23/ мэдээлэл хийсэн.

Энэ үеэрээ “Т.Чимгээг эрх чөлөөнийхөө тэмцэж, өлсгөлөн зарлах гэж байгаа” хэмээн мэдээлсэн.           

Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас Т.Чимгээгийн биеийн байдал болон өлсгөлөн зарласан эсэх талаар “Т.Чимгээгийн биеийн байдал нь хэвийн, хуулийн хүрээнд ар гэрийнхэнтэйгээ болон өмгөөлөгчтэйгээ уулзаж, харилцаж байгаа. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, өлсгөлөн зарлах тухай мэдэгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БАТЗАНДАН БОЛД ХОЁРД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМ УУ. ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА БИЕ НЬ МУУ БАЙГАА ХҮНИЙГ ӨЛСГӨЛӨН ЗАРЛА ГЭЭД УИХ ТАНХИМААС УРИАЛАН ДУУДАЖ БНА

Холбоотой мэдээ

Back to top button