Нийгмийн

Д.Гантулгын ХОЁР жил хоригдох ялыг ХЭВЭЭР үлдээжээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд болсон.

Шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт нэг жил дөрвөн  сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл түүний давж заалдах шатны шүүх хуал өнөөдөр /2020.01.23/ болсон.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдан, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг хэлэлцжээ.

Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хүчингийн хэрэгт холбогдуулан шалгаад хоёр жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-23 19:49

Хүчингийн хэрэгт 2 жил өгдөг болцон юмуу.

Холбоотой мэдээ

Back to top button