НИЙГЭМ

Замын-Үүдийн хилээр нэвтэрч буй иргэдийн халууныг үзэж, асуулга тест авч байна

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор коронавирусээр өвчилсөн байж болзошгүй хоёр иргэн нэвтэрснийг саатуулан шалгаж буй гэх мэдээлэл түгсэн. Үүнтэй холбогдуулж “УБТЗ” ХНН-ийн Замын-Үүд зангилаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй гэх.

Энэ мэдээллийн мөрөөр тус зангилааны жижүүрийн албатай холбогдож тодруулахад, “Сэжигтэй тохиолдол нэвтэрсэн гэдэг албан бус мэдээлэл. Харин өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй нь үнэн. Хилээр нэвтэрч буй иргэн бүрийн халууныг үзэж, асуулга тест авч ажиллаж байгаа” гэдэг хариултыг өглөө.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ээ чааваам
Ээ чааваам
2020-01-23 18:02

Бүр мөсөн хаачихаж болдоггүй юм уу даа

дэлгэр
дэлгэр
2020-01-23 21:44

хилээ хаагаад ,сургууль цэцэрлэгээ хэсэг хугцаанд хаах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button