Нийгмийн

Урд хилийн авто боомтууд ГУРАВ ХОНОГ амарна

Монгол Улс, БНХАУ хоёр орны хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хугацаагаар хаах заалттай. Энэ дагуу БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд маргаашнаас буюу нэгдүгээр сарын 25-наас эхлэн 26, 27-нд 3 хоног амарна.

Харин Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ийнхүү БНХАУ-ын сар шинийн баяраар амарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2020-01-24 16:14

Ашгүй дээ.3 хоног ч гэсэн сэтгэл өвдөхгүй суух юм бна

Холбоотой мэдээ

Back to top button