ДЭЛХИЙ

Турк улсад газар хөдлөлт болж 18 хүн амиа алджээ

Өчигдөр шөнө /2020.01.25/ Турк улсын Элазик хотод 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж 18 хүн амь насаа алдсан байна. Газар хөдлөлтийн улмаас ойролцоох байшин барилгууд нурсан төдийгүй, хил залгаа улсуудад ч мэдрэгдсэн гэдгийг Ройтерс агентлаг мэдээлжээ.  Тодруулбал, Элазик хотод 13 хүн, хөрш зэргэлдээ Малатиа мужид таван хүн амь үрэгдлээ гэж Эрүүл мэндийн сайд Фахреддин Кожа мэдэгдэв. Харин Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу хэлэхдээ, яаралтай тусламжийн ажилчид нуранги дор дарагдсан 30 хүнийг хайж байгаа бол урьдчилсан мэдээгээр 500 гаруй хүн шархадсан байна гэлээ.

Т.САНТ

Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
Back to top button