ЭРҮҮЛ МЭНД

ШУУРХАЙ: Ирэх 7 хоногт Япон улсаас коронавирусийн оношлуур нийлүүлэхээр боллоо

Өнөөдөр /2020.01.25/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ХӨСҮТ-д ажиллаж, улсын эмнэлгийн бэлэн байдалтай танилцлаа. Монгол Улс шинээр үүссэн коронавирусийг оношлох лабораторийн чадамжгүй. Гэвч урьдчилан сэргийлэх үүднээс тусгаарлаж байгаа аж.
Харин шинэ Коронавирусийн генетикийн дарааллыг Америк, Герман, Японы эрдэмтэд хамтран тогтоосноор эхний пробный оношлуурыг Япон улс үйлдвэрлэсэн байна. Уг оношлуурыг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч С.Диордица, Бүсийн захирал Т.Касай нар шуурхай ажиллан, ирэх 7 хоногт манай улсад яаралтай нийлүүлэхээр болсон гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button