Нийгмийн

Эрүү шүүлт тулгасан цагдаа нарт оноос 4.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдыг бусдад эрүү шүүлт тулган, эрүүл мэндийг нь хохироосон гэм буруутайд тооцон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэл аваад буй. Тус цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн дарга асан, хошууч Г.Энхтулга, мөрдөгч хошууч Д.Бүрэнбаатар, ахмад Б.Батбаяр нарыг хохирогч О-ыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх ажлын газрынх нь гадаа зодож хөлийг нь хугалсан, эрүү шүүлт тулгасан нь гэрч хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна.

Улмаар Г.Энхтулга, Д.Бүрэнбаатар нарт нэг жил зургаан сар, Б.Батбаярт дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button