УЛС ТӨР

Уханьд тусгаарлагдсан оюутнуудын асуудлаар Засгийн газар хуралдаж байна

Яг одоо Засгийн газар хуралдаж байна. Учир нь хөл хорио тогтоогоод буй Ухань хотод манай улсын 30 оюутан байгаа. Тэд эхнээсээ цахим хуудсаар дамжуулан өөрийн улсын засаг, төрөөс тусламж дэмжлэг хүсэж эхэлсэн юм. Тухайлбал, тус улсад гэр бүлийн хамтаар суралцаж буй Р.Болорцэцэг гэгч бүсгүй өөрийн цахим хуудаснаа, аврал эрэн дараах захидлыг бичжээ.

“Би их аймхай болж. Хэтэрхий их хайранд өлгийдүүлж хорвоогийн эрээн бараанаас хол өсгөсөн эцэг эхийнхээ ачаар барагийн юмыг аймаар гэж боддоггүй л байлаа.

Асуудал л надаас айна уу гэхээс, би асуудлаас айдаггүй гэж боддог байсан тэр омголон үе минь эрүүл саруул сайхан орчинтой хамт ард үлдэж. Тойроод биш дайраад гарна гэсэн ган шиг хатуу үзлийг минь торомгор бяцхан ертөнц тэр чигт нь өөрчилчих юм гэж хэн санах билээ? Одоо болдогсон бол би хайртай үрээ энгэртээ нуугаад, нисээд ч хамаагүй эндээс холдохыг хүсч байна.

Хамаг хүчээ шавхаад, байдгаа бариад ч хамаагүй нялх үрээ л энэ хэцүү зүйлийн сүүдрээс холуур өнгөрөөчих юмсан, эрүүл саруул эх нутагтаа оччих юмсан, санаа нь зовж зүсээр үхэж байгаа хоёр бууралдаа очоод магнайгаа нэг үнэрлүүлчих юмсан л гэж бодож сууна. Ээжийн нөмрөөр дутчих вий, эцгийн хайрыг үгүйлчих вий, элэг нь бэтгэрчих вий гээд энэ хүртэл аваад ирсэндээ одоо харамсч байна. Одоо би цонхоор тусах нарыг сүүдэрлэж ниссэн шувуудаас халдвар тээгээд дээрээс минь дусчихаж ч магадгүй тэр зөөлхөн бороон дуслуудаас, нүүрийг минь илбэх салхинаас хүртэл айж байна.

Би эмээ өвөөгөө алдахаас л хамгийн их айдаг, одоо би нялх үрийнхээ айдас нь болж хүүгээсээ явчих вий гэж айж байна. Айсандаа хоолойгоор минь хоол давахгүй ч хүүгийнхээ төлөө хүчээр идэж байна. Энд эмийн сангуудаар амны хаалтын нөөц дууссан болохоор гэртээ байж болох хамгийн цэвэр даавуугаар өөртөө оёж сууна. Би зөндөө их айж байна, бас би айж байгаагаасаа огтхон ч ичихгүй байна.

Олон ч мэдээний доорх сэтгэгдэлээс наанаа байгаа Монгол оюутнуудаа битгий авчир, тэнд нь үлдээ гэсэн олон сэтгэгдэл уншлаа. Одоо би хэрвээ та нарын үр хүүхэд чинь байсан бол энэ тэр гэсэн улиг болсон юм яримааргүй байна. Зүгээр л өөрсдийнхөө хүн чанар луу өнгийгөөч, гуравхан сая хүний чинь 30 МОНГОЛ нь энд байна, ядаж битгий янз бүрээр хэлээч. 30 зүрх цохилж, 30 ээж, 30 аав өдрийн хоол, шөнийн нойргүй сэтгэл нь зовж байна.

Хэтийдсэн их тоглоом тохуу, хүн чанаргүй амны билиггүй аймшигтай араншингаа зогсоогооч. Асуудалд бодитой хандаж, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ авцгаагаач. Би айж байна, энд хэр удаан ингэж байхаа мэдэхгүй болохоор. Би айж байна, эрүүл залуу үеийнхээ бичсэн сэтгэгдэл ийм байгаад. Би айж байна, Монгол хүний саруул ухаан маазарсан тоглоом, архи хоёрт живчих вий гэж айж байна. ТИЙМ ЭЭ, БИ АЙМХАЙ”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Очир
Очир
2020-01-26 11:11

ариутгаж бариад аваад ирэх юмсан улс орон бна даа

сүхээ
сүхээ
2020-01-26 11:24

Яаар�##�тай үзлэг танд�##�даа хийгээд онгоц явуулаад авчирах хэрэгтэй Бие даасан улс байна даа

сүхээ
сүхээ
2020-01-26 11:26

Хүн хамгийн түрүүнд татаж аваач ээ

Зочин
Зочин
2020-01-26 11:29

Хэдий монгол улсын иргэдийн асууд�##� яригдаж бгаа ч 30 хүнээс болж 3 сая хүнээ эрсдэлд оруулах уу. Энэ бж болкү асууд�##�.

Зочин
Зочин
2020-01-26 11:30

МИАТр аваад ирж боодоггүймүү. Улсын компани энэ үед л хэрэгтэйшт. Х�##�двараас эмч нарын багтай яваад ирэнгүүт нь тусгаарлах. Ядаж хоол ундтай

Зочин
Зочин
2020-01-26 11:31

Авчираад хэсэг тусгаарлачихаж болдоггүй юм уу, ядаж сэтгэл нь амг�##�ан байна даа

Зочин
Зочин
2020-01-26 12:03
Reply to  Зочин

Яар�##�тай авч ирэх хэрагтэй Чадлынхаа хэрээр өөрсдийгөө хамга�##�аад х�##�двар аваагүй түгшиж суугаа монгол зүрхнүүд шүү дээ

tseegiii
tseegiii
2020-01-26 11:59

manai uls hilee haagaachee yasan teneg yum be 3 han say hvnee garaa l bol aldna sh de

Батнасан
Батнасан
2020-01-26 12:34

Тухайн улсын болон холбогдох хууль журмыг мөрдөж ажиллах нь зүйтэй болов уу хүүхдүүддээ урам зориг өгөх сэрэмжлүүлэх дэмжих их чух�##� байна

Ганбаатар
Ганбаатар
2020-01-26 14:49

Бусад хотуудын оюутнуудад ямар ажил зохиогдож бгаа вэ.зөвлөгөө өгөх байршил тогтоохоос гадна элчин консулуудаас тусламж дэмжлэг бгаа юу

Хурц
Хурц
2020-01-26 17:31

Хурцыг явуулчих аваад иргэн

хакуу
хакуу
2020-01-26 20:55

маш зөв шүү бид цөөхүүлээ 30 хүн чулуу2
Тэд х�##�двар аваагүй байгаа гэсэн ч өндөр хамга�##��##�т доор авчраад тусгаарлаад л ш�##�гахад болооо

Монгол
Монгол
2020-01-27 01:46

Бусад мужуудад байгаа монгол оюутнуудаа авч ирээч ээ!

Холбоотой мэдээ

Back to top button