УЛС ТӨР

МАН-ын бүлэг Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10:00 цагаас хуралдахаар товоо зарласан байна. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүний  халдашггүй байдлын дэд хорооноос Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх нь зөв гэж үзсэн шийдвэрийг эрх баригч нам дагах эсэхийг хэлэлцэх юм.

Цаашлаад Улсын ерөнхий прокуророос асуудлыг нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн учраас чуулган, байнгын хороогоор нээлттэй хэлэлцэх эсэхийг бүлэг дээр ярьж шийдвэрлэх чигтэй байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2020.01.23/ эрх баригч намын  бүлэг хуралдаж, дэд хорооны шийдвэр гарсны дараа Н.Номтойбаяр гишүүний асуудлыг хэлэлцэхээр түр завсарласан билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button