УЛС ТӨР

АН: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн дэд хорооны шийдвэрийг дэмжиж байна

АН-ын зөвлөл өнөөдөр /2020.01.27/ хуралдаж дараах дөрвөн асуудал хэлэлцжээ. Тус намаас Халдашгүй байдлын дэд хорооны Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар болон сонгуулийн тойргийн асуудал, коронавирусын талаар байр сууриа илэрхийлэв.

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, “Ардчилсан нам УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн.  Шаардлагад, Халдашгүй байдлын дэд хороо, Ёс зүйн дэд хороод хуулийн хүрээнд, хугацаанд асуудлаа шийдэж чадахгүй удаашруулж байна гэх шаардлагыг тавьсан. УЕП-оос Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх гурван шалтгааны нэгд нь АН-ын дэд дарга Г.Батхүү агсны амиа алдсантай холбоотой асуудал багтсан. 2020 оны нэгдүгээр сарын 22-нд талийгаачийн ар гэрийнхэн АН-д захидал ирүүлсэн. Энэ захидалдаа шударга ёсыг тогтоох, үнэн зөвийг олох тал дээр АН-ыг ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байсан. Иймд бид Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжиж оролцохоо илэрхийлж байна.

Хоёрдугаарт, УИХ-ын тойрогтой холбоотой асуудлаар бид хэлэлцлээ. Хүн ам ихээр төвлөрсөн нийслэлийн мандатыг тоог хасах асуудлыг эсэргүүцэж УИХ-ын даргад албан тоот хүргүүлсэн. Гэхдээ хуулийн хүрээнд нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоог харгалзан үзээд тойрог тогтоох асуудлын хүрээнд саналаа илэрхийлсэн. Гурван мандаттай ч 90 мянга хүрэхгүй цөөн сонгогчтой аймгуудын мандатын тоог нэг мандаттай аймаг руу шилжүүлэх замаар нийслэлийнхийг хөндөхгүй байх шаардлагатай гэж үзэж байна.    

АН-ын дарга С.Эрдэнэ “Шинэ коронавирусийн дэгдэлтээс урьдчилсан сэргийлэхээр хөл хорио тогтоож байна. Үүний зэрэгцээ ард нь авах арга хэмжээ дутмаг байна. Ариутгалын бодис, маскаар хангах хэрэгтэй. Баар, цэнгээний газрын үйл ажиллагааг хаах хэрэгтэй. Мөн нийслэлд 28 мандат байгаа. Гэтэл үүнээс дөрвөн мандатыг хасаад орон нутагт хуваарилах гэж байна. 90 мянга хүрэхгүй сонгогчтой гурван мандаттай аймгуудаас зохицуулалт хийх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баадай
Баадай
2020-01-27 12:32

Ажил �##�баа хийж байгаа хүмүүс өдөр оройн цагаар хоол ундаа идэхийг бодолцож хаагаарай

иргэн
иргэн
2020-01-27 12:57
Reply to  Баадай

Одоохондоо хүнсний захуудыг хаах нь арай эрт байхаа.Хоол хүнсгүй хүмүүс ханиад хурдан тусах байхаа.Ядахдаа мах, гурил, будаагаа заруулаарай

иргэн
иргэн
2020-01-27 13:02

Номтойбаярыг золигт гаргах гэж яасан их яарч байнаа. Тэр байтугай хэрэг хийсэн хүмүүсийг яадаг ч үгүй байж. Энэ хэдэн хөгшин төгцөгнүүд чинь

Зочин
Зочин
2020-01-27 13:47
Reply to  иргэн

Б-гийн үхэл эднийхэн хамаатай!

Зочин
Зочин
2020-01-27 13:46

Дандаа л ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ-ээс өөр мэдэх хийж чадах юм энэ хоёрт байх биш, ажил хийж буй хүмүүсийг доромжлон гүтгэхээс өөр юмгүй

Bar
Bar
2020-01-27 14:21

Bar nuudiig xaax ni zuv, xarin restoran, tsainii gazruudiig xaax ni xet uruusgul zuil bnoo

Холбоотой мэдээ

Back to top button