УЛС ТӨР

МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.01.27/ хуралдах гэж байна. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлэцэхээр товложээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, тойрог байгуулах мандат хуваарилахтай холбоотой асуудлыг нэгдсэн журмаар хэлэлцэнэ. Хоёрдугаарт, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Гуравдугаарт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ” гэжээ.

АН-ын зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжихээ илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button