ЭРҮҮЛ МЭНД

Коронавирусийн оношлуур маргааш Монгол Улсад ирнэ

Шинэ коронавирусийг оношлох оношлуурыг Америк, Герман, Японы эрдэмтэд хамтран зохион бүтээсэн. Тэд коронавирусын генетикийн дарааллыг олж тогтоосноор уг аппаратыг бүтээж, эхний оношлуурыг Япон улс үйлдвэрлэсэн юм.

Манай улс уг оношлуурыг өнгөрсөн долоо хоногт захиалсан бөгөөд өнөөдөр  /2020.01.27/ Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн томуугийн лабораторийн захирал Япон Улс дахь  Монгол Улсын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Б.Отгонбаатарт гардуулж өглөө. Ингэснээр коронавирусийн шинэ оношлуур маргааш гэхэд Монгол Улсад ирэх аж.

Ташрамд дурдахад, Монгол улсад хэд хэдэн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч коронавирусийн халдвар биш хэмээн тогтоогдоод буй. Гэвч иргэдийн зүгээс оношлуургүй байж өвчнийг хэрхэн оношилсон бэ гэдэг асуулттай үлдэж, эргэлзсээр байгаа юм.

Уг асуудалд Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг өгсөн юм. “Аппарат багаж хэрэгсэл, хүний нөөц бүгд манай улсад бий. Шинэ вирус болохоор дэлхийд оношлуур гэж байхгүй. Эрдэмтэд шинээр олж тогтоож бүтээж эхний байдлаар туршилтын оношлуурыг Японд үйлдвэрлэж эхэлж байна. Манайх шуурхай захиалж авахаар болсон нь маш чухал.

Бүх улс орон оношлуургүй. Одоо манай улс 21 вирусийг оношилж нотолж чадна. Энэ бол дэлхийд нийлээн дээгүүрт үнэлэгддэг. Манайд ирсэн хүмүүсээс заримд нь огт вирусгүй заримд нь улирлын томуугийн вирус илэрсэн. Хэрэв шинэ вирус шинэ юм байгаа бол бид мэднэ. Яг тийм вирус гэж нотолж чадахгүй ч шинэ юм байгааг мэдэх чадавхтай, 24 цагийн дотор гадагшаа лавлагаа лабораторид явуулдаг.

Одоогоор тийм тохиолдол бүртгэгдээгүй. Хэд хоногоос өөрсдөө нотлох оношлууртай болно...” гэжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button