УЛС ТӨР

МАН: Н.Номтойбаярын асуудлыг дахин ярилцахаар хойшлуулсан

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.01.27/ хуралдаж, гаргасан шийдвэрээ дөнгөж сая танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцжээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.тогтохсүрэн дараах мэдээллүүдийг өглөө.

Нэгдүгээрт, Бүлгийн хурлаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд 29 тойрог 76 мандат байна. Орон нутагт 20 тойрог 52 мандат байна. Өмнөх мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Зөвхөн нэг мандаттай байсан аймгуудыг хоёр мандаттай болгосон. Дундговь, Булган, Сүхбаатар,  Говь-Алтайг 2 мандаттай болгосон. Нийслэл 9 тойрог 24 мандаттай байна.

Хоёрдугаарт, шинээр томилогдох 11 элчин сайдын асуудал орж ирсэн. Үүнээс есөн элчин сайдын нэрсийг МАН дэмжсэн. Харин Бүгд найрамдах Энэтхэг Улсад нэр дэвшсэн Ч .Бүрэнбаярыг дэмжээгүй. Нас нь 66 хүрсэн учир Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, тэтгэвэрт гарах нас болсон. Мөн БНСУ-д нэр дэвшсэн Ц.Өнөрзаяаг дэмжээгүй. Энэ хүнийг дипломат албанд ажиллаж байгаагүй, мэргэжлийн бус хүн байна гэж үзсэн. Болгар Улсад нэр дэвшсэн Цэнгэлийн хувьд бүх шаардлага хангаж байгаа, асуудалгүй гэж үзсэн.

Гуравдугаарт, Халдашгүй байдлын дэд хорооноос гарсан шийдвэрийг ярилцсан өнгөрөгч баасан гарагт ярилцсан. Өнөөдөр мөн хэлэлцлээ. Манай бүлэг энэ асуудлаар дахин ярилцана гээд хойшлуулсан. Н.Номтойбаярыг намаас хөөх асуудал хөндөгдөж, яригдаагүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
1 сар 27, 2020 18:31

Энэ намд ч хууль дүрэм хамаагүй болжээ. Өдрөөс өдөрт унаж байгаа нэр хүндээ улам л

Зочин
Зочин
1 сар 28, 2020 11:16

энэ нам гэж үхэж д�##�д ороосой

Дарваан бөөснүүд даварч бна да
Дарваан бөөснүүд даварч бна да
1 сар 28, 2020 13:24

Нуух юмаа нуухгүй байж ..энэ хорони вирус яасныг нэлээд олон хүн мэдэж байгаа ч бүхий л хаягыг нь хаасан бөлгөө.

Холбоотой мэдээ

Back to top button