Хонгконг-Улаанбаатар чиглэлийн онгоцноос сэжигтэй хоёр иргэн буужээ

Дөнгөж сая /2020.01.27/ Чингис хаан нисэх буудалд Хонг-Конг-Улаанбаатар чиглэлийн онгоцноос өндөр халуурсан хүн буусан байна. Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Бямбасүрэнгээс сэтгүүлч дараах тодруулгыг авчээ.
Тэрбээр “Бид Буянт-Ухаа дахь хилийн мэргэжлийн албанаас мэдээ авмагц Хонгконгийн онгоц буухаас өмнө ХӨСҮТ болон Зоонозын өвчин судлалын төвийн Тандалт судалгааны багийн мэргэжлийн баг ирсэн байна. Хилийн тухай хууль, Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Хилийн мэргэжлийн хяналтын алба зорчигчдод асуумж судалгаа хийгээд, биеийн температурыг үзсэний дагуу ХӨСҮТ үзлэг хийсэн. Үзлэгийг Чингис хаан нисэх онгоцны буудлын тусгаарлах өрөөнд оруулж хийсэн. Эхлээд бидэнд мэдээлэл өгөхдөө иргэний биеийн халуун хүндэрсэн байна гэж хэлсэн бол, буух үед нэг иргэн нь хоёр иргэн болсон. Одоо шинжилгээг нь нарийвчлан хийхийн тулд ХӨСҮТ-рүү авч явж байна. Мэдээллээс үзэхэд энэ хоёр хүн Тайвань улсад сурдаг оюутнууд гэсэн мэдээлэл байна. Тэд есдүгээр сараас нэгдүгээр сар хүртэл Тайваньд суралцаж байгаад наашаа ирж байгаа аж” гэлээ.
Т.САНТ












гадныхан шинж тэмдэг илэрснийг мэдсээр байж нутаг руу нь буцааж бна. Манайхан ч бас тэгэх хэрэгтэы. Хил давуулж оруулж ирээд шинжлээд байх хэрэггүй биз дээ. Бусдын бодлогыг зөвийг нь дуурайж бай л даа
ГАЗАР ДЭЭР НЬ УСТГАА...ЯМААНЫ ГАРЗГҮЙ..ЦААНА НЬ 3 САЯ МОНГОЛЧУУДЫН АМЬ НАСТАЙ ХОЛБООТОЙ ТОМ АСУУДАЛ БНА..
Gazar deern ustga edr ene hvnii ami ymar togloom uu ehleed uursduusuu shaltgaalah zvilsee hiine vv ta
Жинхэнэ үхэр харах гэж хха
Хаан
Эргүү дагзнууд халуунтайг нь мэдсээр байж газар дээр нь тусгаарлахгүй явуулж л байдаг. Өвчин мөн бол ойр байж цуг нисэж ирсэн 146 хүмүүсийг тарааж л байдаг
Хятадад сурдаг амьдардаг монголчууд цаашаа Солонгос г м улсуудаар дамжин онгоцоор ирж бна шүү.Эдгээр хүмүүсийг анхааралдаа авч шинжилгээнд хамааруулаарай