Нийгмийн

ФОТО: Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг, 51-р байранд хөл хорио тогтоолоо

Өнөөдөр /2020.01.27/ Хэнтий аймгийн Хэрлэн суманд 14 настай охин халуурсаар нас барсан тул аймгийн Засаг дарга захирамж гаргаж, дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төв, дэлгүүр, бар, ресторан зэргийг түр хаах шийдвэр гаргалаа.

Нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоосон байгаа нь
51-р байранд хөл хорио тогтоосон байгаа нь

Мөн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг болон 51-р байранд хөл хорио тогтоогоод байна. Уг 51-р байранд халдвар авсан байж болзошгүй охин амьдарч байсан юм. Мөн Хэнтий аймгийн Онцгой комисс өнөөдөр мэдээлэл хийхдээ “Охины найз Хөх хотоос жимс авч ирж өгсөн бөгөөд түүнийг идсэнээр өвчилсөн байж болзошгүй гэж үзэж байна. Түүнээс гадна 7-8 охин уг жимсийг идсэн тул онцгой комиссоос яаралтай шалгаж байгаа. Охиноос сорьц авж, ХӨСҮТ-рүү шинжилгээнд явуулсан, одоогоор хариу гараагүй байна” гэсэн юм.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button