НИЙГЭМ

ЭМЯ: Бид мэдээлэл нуугаагүй, оношлуур ирсэн ч эцсийн хариуг Япон руу илгээж баталгаажуулна

Өнөөдөр /2020.01.28/ ЭМЯ-наас дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдээд буйтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.

МОНГОЛД ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР БҮРТГЭГДЭЭГҮЙ

Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар,

“БНХАУ-ын ЭМЯ-наас өгсөн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тус вирусээр өвчилсөн хүний тоо 4474-д хүрч, 106 хүн нас бараад байна. Өчигдөр Бээжин хотод 50 настай нэг эрэгтэй нас барсан. Бээжин болон Хөх Хотоос халдвар дамжин тархаагүй, анхлаг дэгдсэн голомт болох Хубэй мужаас тархаж байгаа гэдгийг санах хэрэгтэй” гэсэн юм.

Ингээд Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Түүнчлэн сэжигтэй тохиолдол бүхий 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжлэхэд томуугийн вирусээр халдварласан нь тогтоогдсон гэдгийг хэлсэн юм. Мөн энэ цаг үед баталгаатай мэдээлэл авах гадны дөрвөн эх сурвалжид.

  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
  • БНХАУ-ын Эрүүл мэндийн яам
  • БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв
  • Шиньхуа агентлагийг нэрлэлээ.

МАСКНЫ ХОМСДОЛ ҮҮСЭХ БОЛОМЖГҮЙ, ХАРИН ЗОХИОМОЛ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ БИЙ БОЛЖ БАЙНА

Үүний дараа эм ханган нийлүүлэх байгууллагууд дунджаар маскны 45-60 хоногийн нөөцийг бүрдүүлж ажилладаг тул, бэлэн бус байдлын улмаас гэнэтийн хомсдолд орсон гэв. Иймээс нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байгаа болохоос байнгын хомсдолд орох боломжгүй гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн эрэлт өндөр буйтай холбогдуулан зарим эм ханган нийлүүлэх байгууллагууд зохиомлоор хомсдол, үнийн хөөрөгдөл бий болгож байна гэх байр суурийг илэрхийллээ. Иймд энэ талаарх мэдээлэл, гомдлыг ШӨХТГ-ын 18001284 тусгай утсанд өгөх боломжтой гэдгийг иргэдэд санууллаа.

Мөн хүнсний захуудын үйл ажиллагааг хаана гэх худал мэдээлэл түгсний улмаас иргэд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдээ нөөцлөх болсон тул үнэн зөв мэдээлэлд итгэж, хий хөөрөгдөл бий болгохгүй байхыг анхааруулав.

ХЭНТИЙ АЙМАГТ НАС БАРСАН 14 НАСТАЙ ОХИНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА

Харин ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өчигдөр /2020.01.27/ Хэнтий аймгийн Хэрлэн суманд уушгины хатгалгаагаар нас барсан 14 настай охины шинжилгээний хариу гараагүй байгаа гэдэг мэдээллийг өглөө. Харин Булган, Архангай аймгуудад бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу зүгээр гарсан байна.

Япон улсаас хүлээн авсан шинэ төрлийн коронавирусийн 200 ширхэг оношлуурыг өчигдөр Эрүүл мэндийн яам хүлээн авч, одооо ХӨСҮТ-ийн лабораторид үйл ажиллагаанд орж эхэлжээ. Нэг сорьцыг нэг оношлуураар шинжилдэг тул одоогийн байдлаар 200 өвчтөнийг л шинжлэх нөөц байна гэсэн үг.

Шинжилгээний хариу 24-48 цагийн дотор урьдчилсан байдлаар гардаг ч, эцсийн хариуг Япон улсын лаборатори руу илгээж, баталгаажуулах юм байна.

"Эрүүл мэндийн яам үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулж байгаа гэх иргэдийн эргэлзээ байна?” гэх сэтгүүлчийн асуултад тэд:

"Бид мэдээлэл нуугаагүй. Шинжилгээний хариу гараагүй байсан ч өглөөний шуурхай мэдээллээ ийнхүү хүргэж байна. Шаардлагатай тохиолдолд лайв - шууд дамжуулалт хийж, хэрэгцээтэй мэдээллийг түгээж байгаа” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
eej
eej
2020-01-28 13:15

boon chiregdel umaa.bagaj n irlee avlaa yavuullaa.boon hugcaa aldah um bn.shinjeechdee oorsdiigoo bolovsruulaachee

Ragch
Ragch
2020-01-28 16:13

Eruul mendiin yam mash muu ajillaj bn.

Garvaa
Garvaa
2020-01-29 19:59
Reply to  Ragch

eruul mendiin yam uneheer sain bgaan bishuu.chi bid 2 shig gertee suugaad shuumjleed bhad amarhandaa

Ragch
Ragch
2020-01-28 16:14

Maskaar hangaach amidralgui ajilkah yum aa

garvaa
garvaa
2020-01-29 19:59
Reply to  Ragch

mangartaach.chi uuruu avahgui yu.bugsuu arch gehiin bldaa

Холбоотой мэдээ

Back to top button