НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Амны хаалтаа ингэж зөв хэрэглээрэй

Манай улс коронавирусийн халдварын эрсдэлийн түвшин өндөр гэж тогтоогдсон талаар Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрсөн ням гарагт /2020.01.26/ мэдээлсэн.

Иймд иргэд гадуур зорчихдоо амны хаалт хэрэглэхийг манай сайт уриалж буй. Энэ удаад бид маскийг хэрхэн зөв хэрэглэх талаар мэдээлэл хүргэж байна.

-Ханиад томуутай хүн хоёр цаг тутамд амны хаалтаа сольж байх хэрэгтэй-

Ханиад томуугүй хүн нэг удаагийн амны хаалтыг дөрвөн цаг зүүх боломжтой. Үүнээс илүү цагаар зүүж болохгүй.  Харин ханиад томуутай хүмүүс хоёр цаг тутамд сольж байх ёстой. Нэг амны хаалтаа удаан зүүх юм бол бактери болж, үржих нөхцөлийг бүрдүүлдэг аж. Иймээс иргэд маскийг хоёр цаг тутам сольж зүүх хэрэгтэйг анхааруулж байна.

-Амны хаалтыг хэрхэн ЗӨВ зүүх вэ-

Халдвартай нь цэнхэр, сэргийлэх нь цагаан талыг гадагшаа харуулж зүүнэ гэдэг нь худлаа мэдээлэл юм. Цэнхэр нь гадагшаа харах ёстойг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.

Мэс заслын маск нь гурван давхаргатай:

1. Гадна(цэнхэр)- ус нэвтрүүлдэггүй давхарга

2. Дунд-шүүгч буюу фильтер

3.Дотор(цагаан)- Арьстай шууд хүрэлцэх, Чийг татахгүй, ус шингээгч давхарга. Удаан зүүхэд чийг татаж, таагүй мэдрэмж үүсэхээс сэргийлсэн.

-Хэрэглэсэн амны хаалтаа ХААНА хаях вэ-

Хэрэглэсэн амны хаалтаа бохирлогдсон хэсгээс барьж болохгүй хоёр талын резинээс нь барьж шууд хогийн саванд хийнэ. Амны хаалт зүүхээс өмнө, мөн солих бүрт гараа савандаж угаахыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button