НИЙГЭМ

Хоёрдугаар сард авагдах IELTS-ийн шалгалтуудыг цуцалжээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар БНХАУ-д гарсан шинэ коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд их, дээд сургууль, МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Үүгээр ирэх хоёрдугаар сард авагдах байсан IELTS-ийн дөрвөн удаагийн шалгалтыг цуцалжээ.

Тодруулбал, тус шалгалтыг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр авдаг ESP байгууллага хоёрдугаар сарын 1, 8, 13 ба 22-ны шалгалтуудаа цуцлахаар болсноо мэдэгдсэн байна. Дээрх хуваарийн шалгалтад бүртгүүлсэн байсан иргэд нэмэлт төлбөргүйгээр хуваарийг шилжүүлэх, эсвэл хураамжийн төлбөрийг эргүүлэн авах боломжтой аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button