УЛС ТӨР

Б.Жаргалсайхан: Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй, шүүх тогтооно

Яг одоо Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттайгаар хэлэлцэж байна. Уг хуралд УЕП Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар оролцож байгаа юм.

Энэ үеэр УЕП Б.Жаргалсайхан хэлэхдээ, “Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутайг ганцхан шүүх л тогтооно. Одоогийн нөхцөл байдлын хувьд яллах,  цагаатгах нотлох баримтууд л цуглагдаж байгаа. Тухайн өөрөө цагаадах нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Мөрдөх байгууллагуудад саад учирч байна. Энэ тухай би УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал дээр тодорхой ярьсан. Нотлох баримт үгүйсгэгдэх, зарим нэг шалгах ажиллагаанууд устаж үгүй болох ийм сөрөг талтай гэлээ.

Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулж, тайлбар өглөө.

-УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татсан гэдэг мэдээлэл бий. Үнэн үү?

-Та бүхэнтэй уулзсаных нэг зүйл дээр тохиръё. Ойлголцох ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагад эрэн сурвалжлах сэтгүүл зүй байх ёстой юу гэвэл байх ёстой. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хэмжээ хязгаар, хуулийн байгууллагын хэмжээ хязгаар ямар байх вэ гэдгийг хэдүүлээ тодорхойлох ёстой. Тодорхойлохын тулд харилцан мэдээлэл солилцох ёстой. Прокурорын байгууллага сэтгүүлчдэд зориулсан танхим бий болгоно. Тэнд уулзаж, цуглаж ярилцаж байна.

Би ямар нэг байдлаар асуудал үүсгээгүй, хуулийн дагуу ажлаа хийж байна. Ер нь хэрэгтэй холбоотой мэдээллийг дэлгэрэнгүй ярих боломжгүй. Прокурор нь төрийн ордны коридорт суучхаад хэрэг яриад байх нь зохимжгүй. Анхан шатны хэрэг бүрийн талаар би тодорхой мэдээлэлтэй байхгүй шүү дээ.

-Хэрвээ чуулганаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй бол яах вэ?

-Түдгэлзүүлэхгүй ч, шалгах ажил үргэжлээд л явна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Анужин
Анужин
2020-01-28 12:46

Аав нь юм өгөөд хүү нь мөдхөн буруугүй гэж гараад ирнэ.Нүгэл нь нүдээрээ гарна даа

Иргэд
Иргэд
2020-01-28 14:19

Шүүхээр орох нь бүү хэл, хуулийнхан байцаах ч эрхгүй ! Түтгэлзүүлэхгүй нөхцөлд яаж хэрэг илэрхийм бэ ? Наадуул чинь зөвхөн хийх гэж байгаа хэргээ урьдчилж "мэдэгдэж" байж, үйлдэл дээр нь хууль хүчнийхэн барьсан байж л нэг юм хэрэг үүсгэж магадгүй хуультай !!! Хэмжээгүй эрхтэй л гэсэн үг. Хариуцлага бол ямар ч нөхцөлд -НОЛЬ !!!

Зочин
Зочин
2020-01-28 14:43

УЕП ЗӨВӨӨ СЭТГҮҮЛЧ НАР БАС БОДОХ Л АСУУДАЛ. АЛИВАА УЛС ОРОН ЧИНЬ ӨӨРСДИЙН МЭДЭЭЛЛИЙН ТАНХИМТАЙ ТҮҮНДЭЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЛЭЭ ӨГДӨГ ГЭТЭЛ ТӨРИЙН ОРДНЫ КОРИДОРТ СУУЧААД ХЭРГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. ЯМАР Ч БАЙСАН ШАЛГАЖ НОТЛООД ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХИЙГ ГАРГААД ИРЭХ НЬ ЧУХАЛ. ЕР НЬ БОЛ НОМТОЙБАЯР ЁС ЗҮЙН АСУУДАЛТАЙ Л НӨХӨР

Холбоотой мэдээ

Back to top button