УЛС ТӨР

ТББХ: УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 24-нд явуулна

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Дараагаар нь“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулиараа хоёрдугаар сарын нэгний өдрөөс өмнө товлон зарладаг заалттай.

Ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургадугаар сарын 24-ний өдрийн лхагва гаригт байхаар товложээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны гишүүд дээрх саналыг дэмжсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button