УЛС ТӨР

ТАНИЛЦ: Тойрог, мандатын тооны ХУВААРИЛАЛТ

Эрх баригч МАН нам хэдхэн сарын дараа болох 2020 оны сонгуулийн тоглоомын дүрмээ зохиоцгоогоод завгүй байна. Энэ долоо хоногт багтаж, аймаг, дүүргүүдэд хэдэн мандаттай байхыг хэлэлцэн батлах хуультай. Тиймээс нэр дэвшигчдийг дагасан мандат хуваарилалт ид яригдаж буй юм.

Өчигдөр /2020.01.27/ МАН-ын бүлэг мэдээлэл хийхдээ мандат, тойргийн тоог дараах байдлаар мэдээлсэн. Тэд, “Нэг тойрогтой байсан аймгуудын тойргийг хоёр болгожээ. Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар гэсэн дөрвөн аймгийг тус бүр хоёр мандаттай байх санал орж ирэх нь байна. Улмаар Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэж байна” гэдгээ мэдэгдсэн юм. 

Урьдчилсан байдлаар сонгуулийн тойрог, мандатын тоо дараах байдлаар харагдаж байна.

Аймгуудад 20 тойрог, 52 мандаттай байхаар яригдаж буй:

  • Дундговь, 2
  • Говь-Алтай, 2
  • Сүхбаатар, 2
  • Булган, 2
  • Говьсүмбэр, Дорноговь, 2
  • Дорнод, 2
  • Завхан, 2
  • Өмнөговь, 2
  • Ховд, 2
  • Архангай, 3
  • Баян-Өлгий, 3
  • Баянхонгор, 3
  • Дархан-Уул, 3
  • Орхон, 3
  • Сэлэнгэ, 3
  • Төв, 3
  • Увс, 3
  • Хэнтий, 3
  • Хөвсгөл, 4
  • Өвөрхангай, 4

Нийслэлийн хувьд есөн тойрог, 24 мандаттай байхаар яригдаж буй:

  • Баянзүрх, 5
  • Сонгинохайрхан, 5
  • Баянгол, 3
  • Чингэлтэй, 3
  • Сүхбаатар, 3
  • Хан-Уул, 3
  • Багахангай,  Налайх,  Багануур нийлээд ХОЁР мандаттай.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хоёр хоёр тойрогт хувааж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмээ
Эмээ
2020-01-28 15:13

Сонголтгүй сонгуулиас с�##�ахын тулд ард түмэн босох хэрэгтэй. Бат тулга Энхбаяр шиг онц байд�##� зарлаж ард түмнээ буудчихгүй байх.

Зочин
Зочин
2020-01-29 01:14

Хэнтийг 2 болгоо

Холбоотой мэдээ

Back to top button