НИЙГЭМ

НЭГ ДОР: Монголд илэрсэн коронавирусийн сэжигтэй тохиолдлууд

Монгол улсын нутаг дэвсгэр дээр бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй тохиолдлууд, тэдгээрийн шинжилгээний хариуг нэг дороос багцлан хүргэж байна.

Жич: Нэгдүгээр сарын 28-ны өдрийн 16.30 цагийн байдлаар.

  • Нэгдүгээр сарын 22. Замын-Үүд дэх хилийн боомт. Өвөр Монголоос ирсэн ээж, охин хоёрт халуурсан шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээний сорьц авч, ХӨСҮТ-рүү илгээхэд хариу сөрөг гарсан. Тэднийг гадны иргэд тул нутаг буцаасан. 17 хүний хамт автобусаар зорчиж явсан гэх мэдээлэл бий.
  • Нэгдүгээр сарын 23. Бээжин-Москва чиглэлийн галт тэргэнд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хятад иргэний хамт зорчсон 10 монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээний хариу сөрөг гарсан.
  • Нэгдүгээр сарын 27. Архангай аймаг. Хонг Конг руу зорчоод ирсэн 46 настай эмэгтэйд халуурсан шинэ тэмдэг илэрсэн тул шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д илгээсэн. Хариу сөрөг гарсан.
  • Нэгдүгээр сарын 15-наас 20-ны өдрүүдэд БНХАУ-ын Ухань хотод зохиогдсон хөл бөмбөгийн тэмцээнд оролцоод ирсэн Дэрэн клубын сурагчид ХӨСҮТ-д нэгдсэн шинжилгээнд хамрагдсан. Хариу сөрөг гарсан.
  • Нэгдүгээр сарын 27. Хэнтий аймаг. Уушгины хатгалгааны шинж тэмдгээр 14 настай охин нас барсан. Тус суманд хөл хорио тогтоож, амьдарч байсан байрыг нь цагдаа нар хамгаалалтад авсан. Шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-рүү илгээсэн. ХАРИУ ОДООГООР ГАРААГҮЙ БАЙНА.
  • Нэгдүгээр сарын 27. Булган аймаг. Тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ахмад настан уушгины хатгалгааны шинж тэмдгээр НАС БАРСАН. Талийгчийн хүү Бээжин хотод нэгдүгээр сарын 11-14-ний хооронд зорчоод ирсэн гэх мэдээлэл бий. Шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-рүү илгээсэн. ХАРИУ ОДООГООР ГАРААГҮЙ БАЙНА.
  • Нэгдүгээр сарын 28. Говьсүмбэр аймаг. Чойр хотод нэгэн иргэн өндөр халуурсаар нас барсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр түгсэн. Харин тус аймгийн Засаг дарга энэ мэдээллийг үгүйсгэсэн.
  • Нэгдүгээр сарын 28. Шинэ төрлийн коронавирусээр халдварласан хятад хүний хамт онгоцоор зорчсон иргэн. Ямар нэг өвчний зовуурь илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ АВАХААР АЖИЛЛАЖ БУЙ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-01-28 17:07

Хар үнэтэй шахдаг эмнүүдээ ш�##�гаачээ.тун хэмжээндээ хүрдэггүй гэж ярисаар ирлээ.

орхон
орхон
2020-01-28 17:22

оношлуур байхгүй байж яаж оношлоод байгаа юм бэ

Иргэн
Иргэн
2020-01-28 18:15

Магадл�##�ын онолоор бол монголд илэрсэн байх ёстой баймаар . ЭМЯ - ныхан үнэн ярьж байгаа бол сайн байна.

Иргэн
Иргэн
2020-01-29 00:15

Эмийн сангуудад:
Маск бна уу? Байхгүй.
Спирт байна уу? Байхгүй.
Гар ариутгагч sanitizer байна уу? Байхгүй.

Иргэн
Иргэн
2020-01-29 00:20

Эмийн санд: ВитаминС 1000-тай нь байна уу? Байна. 1 удаа уух 1ш 400 төг.

Холбоотой мэдээ

Back to top button