ЭДИЙН ЗАСАГ

Нүүрснээс 1.2 их наяд төгрөг төвлөрчээ

Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570 тэрбум төгрөг буюу 27.8 хувиар өссөн байна. Ингэснээр тус салбарын улсын төсвийн орлого 2.6 их наяд төгрөг болжээ. Үүнээс нүүрс 1.2 их наяд төгрөгийг дангаараа бүрдүүлж байна.

Өнгөрсөн онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Гэвч борлуулах нүүрсний хэмжээ зорилтод хүрээгүй 38 сая тонн байгаа юм.

Дашрамд дурдахад, БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 44.4 хувийг чулуун нүүрс эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button