Нийгмийн
Ирэх даваа гарагаас 13 телевизийн сувгаар сурагчдад хичээл ЗААНА

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ныг хүртэл зогсоогоод байгаа билээ. Иймд сурагчдад боловсролын хоцрогдол үүсгэхгүйн тулд телевизээр хичээл заах юм.
Үүнтэй холбогдуулан БСШУСЯ-наас теле хичээлийн хуваарийг гаргасан байна. Ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 3-13-ны хооронд телевизийн сувгуудаар сурагчдад хичээл заах аж.
ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдад зориулсан теле хичээлийг дараах 13 телевизэд хуваарилсан байна.
| Д/д | Анги | Телевиз |
| 1 | 1-р анги | 25-р телевиз |
| 2 | 2-р анги | C1 телевиз |
| 3 | 3-р анги | Эх орон телевиз |
| 4 | 4-р анги | UBS телевиз |
| 5 | 5-р анги | ETV |
| 6 | 6-р анги | TV5 |
| 7 | 7-р анги | Боловсрол телевиз |
| 8 | 8-р анги | TV8 |
| 9 | 9-р анги | TV9 |
| 10 | 10-р анги | SBN телевиз |
| 11 | 11-р анги | Eagle телевиз |
| 12 | 12-р анги | Монгол HD телевиз |
| 13 | Цэцэрлэг | NTV |










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.